Жүжигчин Дуэйн Жонсон дэлхийн хамгийн үлгэр жишээ аавуудын нэг гэдгийг батлах зургууд

“Хад” хочит Дуэйн Жонсон (Dwayne Johnson)-ийг бид кинон дээрх дийлдэшгүй хүчит баатрын дүрээр нь төсөөлдөг. Гэхдээ тэрээр бодит амьдрал дээр хүүхдүүдээ хэнээс ч илүү хайрлаж чаддаг жинхэнэ үлгэр жишээ аав юм. Үүнийг батлах үүднээс та бүхэнд Дуэйн Жонсоны гэр бүлийн амьдралын зах зухаас нь хүргэж байна.

Дуэйн анх Дани Гарсиа хэмээх бүсгүйтэй 1997 онд гэрлэж, охин Саймон Александрагаа өлгийдөн авсан байдаг. Харамсалтай нь тэр хоёр 2008 онд салсан ч маш сайн харилцаатай хэвээр үлджээ. Гарсиа хуучин нөхрийнхөө менежер болсон бөгөөд өнөөгийн карьераа олж авахад нь багагүй тус болсон аж.

Жонсон 2019 онд Лорен Хашиан хэмээх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд хосууд Жасмин, Тиана гэсэн 2 охинтой болжээ.

Эцэг хүний хувьд тэрээр хүүхдүүдтэйгээ үргэлж хамтдаа байхыг урьтал болгодог байна. Дуэйн мөн хүүхдүүддээ хичнээн их амжилт олсон ч энгийн байдлаа алдаж болохгүй хэмээн сургадаг гэнэ.

Хамгийн гол нь Дуэйн сэтгэл зүйн асуудлаа дотроо хадгалалгүй бусадтай хуваалцаж байхыг эргэн тойрны хүмүүстээ байнга зөвлөдөг аж. Бусдад сэтгэлээ уудаллаа гээд эр хүн байхаа болино гэсэн үг биш гэж тэрээр байнга хэлдэг.

2015 онд Опрагийн шоунд оролцож байхдаа Дуэйн эцэг хүн байх нь өөрт нь хамгийн чухал зүйл хэмээн ярьсан байдаг.

“Эр хүн бүр хүүтэй болохыг хүсдэг, гэхдээ хүн бүрт охин хэрэгтэй” гэж тэрээр хэлсэн удаатай.

Дуэйн Жонсон мөн хүүхдүүдийнхээ мөрөөдлийг юу ч болж байсан дэмжих хэрэгтэй хэмээн үздэг аж.

Нэгэн удаа Жасмин охин нь Санта Клаустай хамт зураг даруулахдаа айж уйлахад нь Дуэйн түүний дуртай хүүхэлдэйн дүрд нь хувирч тайтгаруулж байжээ.

Тэрээр мөн аливаа арга хэмжээнд оролцохдоо охидоо заавал дагуулж явдаг.

Дуэйн хэдий чинээлэг нэгэн ч гэрийн ажил хийхээс татгалздаггүй. Мөн тэрээр охидоо өөрөө усанд оруулдаг байна.

Алдартай жүжигчний хувьд Дуэйн олон нийтийн сүлжээн дэх хаягаа идэвхтэй хөтөлдөг. Инстаграм хуудас дээр нь та түүний бэлтгэлээ хийж байгаа бичлэгээс гадна гэр бүлийн халуун дулаан зургуудаас нь үзэх боломжтой.

Жонсон өөрөө Номхон далайн Полинези гаралтай билээ. Тэрхүү арлуудын ард түмэн гэр бүлийн харилцааг нэн тэргүүнд авч үздэг юм.

Тиана охинд нь Aquaman кино үнэхээр таалагдсан гэдгийг мэдээд тэрээр гол дүрийн жүжигчин Жейсон Момоатай шууд видео дуудлага хийж, охиноо яриулжээ.

“Охид маань амьдралыг маань тэнцвэржүүлж өгдөг. Эргэн тойронд маань эмэгтэйчүүд байгаа учраас надад өөр зүйл хэрэггүй. Тэд маань миний аварга гараас хөтөлж явахаас хэзээ нэгэн цагт уйдах л байх, гэхдээ тэр мөч хэзээ ч битгий ирээсэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

May be an image of one or more people and text

Related posts

80, 90-ээд оны “чанга” эрчүүдийн хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ?

80, 90-ээд оны "чанга" эрчүүдийн хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ?

Өнгөрсөн зууны сүүлээр адал явдалт, тулаантай кинонууд эрч хүчээ авч байх үед Сильвестер Сталлоне, Арнольд Шварценеггер тэргүүтэй жүжигчдийг найман настай балчраас наян настай буурал хүртэл таньдаг болсон гэхэд хилсдэхгүй. Тухайн үедээ жинхэнэ бужигнуулж байсан тэрхүү хүчирхэг эрчүүд өдгөө нас...

Бодит хүмүүсийн дүрд дэндүү царайлаг жүжигчнийг тоглуулсан тохиолдлууд

Бодит хүмүүсийн дүрд дэндүү царайлаг жүжигчнийг тоглуулсан тохиолдлууд

Алдартай хүмүүсийн дүрийг бүтээх жүжигчнийг хайж олох нь тун хэцүү зүйл. Түүхэн хүмүүсийн дүрийг бүтээхдээ гадна царай төрх, биеийн хэмжээнээс гадна тухайн хүний зан байдал, чадвар зэргийг харуулахын тулд анхаарч үзэх зүйл их байдаг. Ийм тохиолдолд дүрийн сонгон шалгаруулалтыг маш их судалгаатай...

Өөрөөсөө олон насаар эгч бүсгүйтэй ханилсан Холливудын сайхан залуус

Өөрөөсөө олон насаар эгч бүсгүйтэй ханилсан Холливудын сайхан залуус

Дурлалд нас хамаагүй гэж ярьдаг. Үүнийг батлах мэт олны танил эрчүүд өөрөөсөө олон дүү бүсгүйчүүдийг амрагаа болгож авахыг хүмүүс бараг түгээмэл явдал гэж үздэг болсон билээ. Тэгвэл эсрэгээрээ зарим эрэгтэй алдартнууд өөрөөсөө олон насаар эгч бүсгүйтэй хайр дурлалын харилцаатай болоод зогсохгүй...

Leave a comment