Олимпын хотхоноос гарч чадалгүй нутаг буцсан тамирчдад бэлэг гардуулав

Япон дахь монгол хүний эрхийг хамгаалах холбооноос “Токио-2020” олимпоос нутаг буцаж буй Монголын 52 тамирчин, 5 шүүгч, 30 дасгаджуулагчид Нарита нисэх онгоцны буудалд бэлэг гардуулсан байна. 

Тодруулбал, “Токио-2020” олимпод оролцсон тахирчдыг “КОВИД-19” цар тахлын улмаас Япон улсаар аялуулаагүй байна. Иймд Олимпын хотхоноос гарах эрхгүй байсаар тэмцээнээ дуусгаж, нутаг буцаж буй тамирчдад бэлэг гардуулах аяныг Япон дахь монгол хүний эрхийг хамгаалах холбооноос  өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 2-ныг хүртэл өрнүүлсэн юм. Улмаар аяны дансийг шилэн байлгаж хандвийн мэдээг өдөр бүр иргэн н.Энхтуяа, н.Бямбасүрэн нар өөрсдийн олон нийтийн сүлжээ (фейсбүүк)-н дэх хаягаар танилцуулж байжээ. Тус аянд 108 хүн хандив өргөж нийт 311 мянган иэн цуглуулсан байна.

May be an image of 2 people and text

Related posts

Баянхангай суманд 50 ортой дотуур байр ашиглалтад орлоо

Баянхангай суманд 50 ортой дотуур байр ашиглалтад орлоо

2021 онд Төв аймгийн Баянхангай, Архуст, Мөнгөнморьт суманд шинээр 3 дотуур байр ашиглалтад орно. Үүний нэг болох Баянхангай сумын 50 ортой дотуур байр өнөөдөр ашиглалтад орлоо. Тус дотуур байрыг улсын төсвийн 914 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Арбулаг" ХХК барьж гүйцэтгэжээ. Уг дотуур...

Монголын сурагчид Олон улсын гэрэл зургийн фестивальд тэргүүллээ

Монголын сурагчид Олон улсын гэрэл зургийн фестивальд тэргүүллээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын Дарын цогцолбор сургуулийн сурагчид "HIGASHIKAWA Youth Fest” буюу “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”-д тэргүүллээ. "Хигашикава фото фестиваль"-ийн хүрээнд Ази, Европын орнуудын дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ...

AFP: Монгол жолооч нар Хятадын хил дээр дугаарласаар

AFP: Монгол жолооч нар Хятадын хил дээр дугаарласаар

Дэлхийн нүүрсний хамгийн том импортлогч орон болох Хятад улсад цахилгаан хангамж тасалдаад буй нь эдийн засгийн өсөлтөд нь сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Цар тахал дэгдэхээс өмнө Монгол Улсын Цагаан хад боомт нь Хятад руу амин чухал түлш тээвэрлэх жолооч нараар дүүрэн байв. Гэвч Хятад...

Leave a comment