Оросын Новосибирск хотод нэгэн бүсгүй хүнсний дутагдалд ороод байсан циркийн баавгайг үрчилж авчээ. Өдгөө тэд хамтдаа салшгүй холбоотой дотно найзууд болсон байна

Албан ёсоор Орос улсын сүлд тэмдэг дээр хоёр толгойтой бүргэд шувуу байдаг ч тус орныг баавгайгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Дэлхий даяар хүмүүс нохой, муурыг гэрийн тэжээвэр амьтан болгож гаршуулж тэжээдэг бол чухам энэ улсаас л баавгай тэжээдэг гэх мэдээг сонсох боломжтой биз ээ. Оросын Новосибирск хотын иргэн Вероника Дичка Арчи баавгайг өөрийн итгэлт анд найз гэдгийг нүүр бардам хэлэх дуртай нэгэн. Тэрбээр Арчи баавгайг циркэд хүнсний дутагдалд ороод байх үед нь үрчилж авч байжээ. Арчи баавгай циркийн амьтны хүрээлэнд өөр хэсэг баавгайн хамт амьдардаг байсан ч цар тахлын улмаас циркийн үйл ажиллагаа зогсож, байдал улам бүр хүндэрсээр тэдгээр амьтдыг асран хамгаалах боломжгүй болсон талаар цирк зарлаж байжээ. Ийнхүү Вероника болон Арчи нарын нөхөрлөл, адал явдал эхэлсэн аж. Вероника бүсгүйн хувьд өмнө нь Арчи баавгайтай зураг авалтад орж байсан, танил болсон байжээ. Өдгөө тэд хамтдаа салшгүй холбоогоор холбогдсон найзууд болжээ. Манай сайт уншигч танд тэдний гэрэл зургуудаас хүргэж байна.

Хүнсний дутагдалд орсон байсан Арчи баавгайг Вероника одоогоос 2 жилийн өмнө аварч байв.

Удалгүй Вероника цар тахлын улмаас хаалгаа барьж буй амьтны хүрээлэнгээс хүрэн баавгайг үрчилж авчээ.

Арчи баавгай амьтны хүрээлэнд төрсөн тул зэрлэг байгальд амьдрах чадвар сул, хүнтэй ижилдэн дасаж өсчээ.

Өдгөө тэд тун хөгжилтэй харилцаатай, дотны найзууд болжээ.

Арчи баавгай туйлын ухаалаг, сахилга баттайгаас гадна олон төрлийн авъяастай.

Вероникагийн хувьд мэргэжлийн бүжигчин, загвар өмсөгч бөгөөд загасчлах туйлын дуртай нэгэн.

Саяхан тэд хамтдаа загасчлах аялалд явжээ.

Арчи өдгөө хоол хүнс хангалттай, таатай орчинд амьдарч байгаа бөгөөд өвлийн улиралд ичээндээ орох ч шаардлагагүй болжээ.

Баавгайн тэврэлт ямар байдгийг Вероника л сайн мэдэх биз ээ.

Тэд өдөр бүрийг хамтдаа өнгөрүүлдэг.

Арчи баавгай Вероникаг гэр бүлийнхээ нэг хэсэг гэж үздэг. Тэд хамтдаа унтаж, хооллож, бүр айсан үедээ Вероникагийн араар орж нуугддаг гэнэ.

Тэд нэгэнтэйгээ хамтдаа байгаадаа хамгаас жаргалтай байдаг.

эх сурвалж:xopom.com

May be an image of 2 people and text

Related posts

Дараагийн ангидаа гол дүрийн жүжигчнээ сольсон шилдэг кинонууд

Дараагийн ангидаа гол дүрийн жүжигчнээ сольсон шилдэг кинонууд

Аливаа алдартай киноны үргэлжлэлийг бүтээх үед ямар нэг асуудал үүссэн бол гол дүрийн жүжигчнийг хүртэл солих нь энгийн үзэгдэл билээ. Үнэхээр шаардлагатай бол киноны гол дүр эсвэл алдартай од байх эсэх нь огтоос хамаагүй. Энэ үүднээс өнөөдөр та бүхэнд гол дүрийн жүжигчдээ сольсон алдартай...

Хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд царайлаг Турк жүжигчид

Хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд царайлаг Турк жүжигчид

Ази тивээс Солонгос драмын давлагаа дэлхийг нэгэнт эзлээд байгаа бол сүүлийн жилүүдэд Турк олон ангит кинонууд нэлээд хүчээ авч байна. Тэдний кинонуудаас харвал Турк бүсгүйчүүд болон залуус Ази, Европын холимог гэмээр цэнхэр нүд, шаргал үстэйгээс авхуулаад бараан үс, бор нүдтэй гэхчлэн олон...

Жүжигчин Дуэйн Жонсон дэлхийн хамгийн үлгэр жишээ аавуудын нэг гэдгийг батлах зургууд

Жүжигчин Дуэйн Жонсон дэлхийн хамгийн үлгэр жишээ аавуудын нэг гэдгийг батлах зургууд

"Хад" хочит Дуэйн Жонсон (Dwayne Johnson)-ийг бид кинон дээрх дийлдэшгүй хүчит баатрын дүрээр нь төсөөлдөг. Гэхдээ тэрээр бодит амьдрал дээр хүүхдүүдээ хэнээс ч илүү хайрлаж чаддаг жинхэнэ үлгэр жишээ аав юм. Үүнийг батлах үүднээс та бүхэнд Дуэйн Жонсоны гэр бүлийн амьдралын зах зухаас нь хүргэж...

Leave a comment