Урьд өмнө нь салж байсан боловч хайр сэтгэлээрээ ахин холбогдож, одоо аз жаргалтай амьдарч буй 10 алдартай хосууд

Салсан найз бүсгүй эсвэл найз залуу тань таны хувьд үнэ цэнтэй нэгэн байсныг мэдрэх мэдрэмж бүхнийг хуучин байранд нь аваачих бус танил дотно нэгэнтэйгээ аз жаргалын эрэлд шинээр гарах үүд хаалгыг нээдэг гэлтэй. Кэти Перри, Орландо Блум, Жессика Биел, Жастин Тимберлейк зэрэг алдартнуудын хайрын түүх ч гаргасан алдаанаасаа сургамж авч, түүнийгээ засахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг гэрчлэх биз ээ. Манай сайт уншигч танд салалт гэх хүнд хэцүү цаг үеийг туулсан ч эргэн нийлж аз жаргалд хүрсэн алдартан хосуудыг түүхээс хүргэж байна.

1. Женнифер Лопез, Бен Аффлек

Женнифер Лопез, Бен Аффлек хоёр 2000 оны эхэн үед болзож, сүй тавихаар зэхэж байсан ч больж, 2004 оны эхээр харилцаандаа цэг тавьж байв. Гэвч уг үйл явдлаас хойш олон жилийн дараа тэд ахин болзож эхэлсэн юм. Женнифер Лопезын ойрын нэгэн эрхэм тэдний харилцааг өдгөө маш сайн байгаа гэж дүгнэсэн бөгөөд, “Женнифер Лопез хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй. Тэр хүүхдүүдийнхээ хамт Бентэй цагийг өнгөрүүлсэн. Бен ч тэдний сэтгэл зүрхийг ахин эзэмдэж чадсан” хэмээжээ.  

2. Хейли Болдуин, Жастин Бибер

2016 оны 1-р сарын 3-ны өдөр Жастин Бибер Хейлитай болзож байгаагаа албан ёсоор зарласан ч ердөө 7 сарын дараа салсан юм. Ийнхүү 2 жилийг холбоогүй өнгөрүүлж, энэ хугацаандаа өөр хүмүүстэй болзож байсан тэд эргэн нийлж, 2018 оны 7-р сард Жастин гэрлэх санал тавьж зөвшөөрсөн хариу сонссон билээ.  

3. Кортни Кокс, Жонни МакДэйд

Кортни Кокс гэр бүлээ цуцлуулсны дараагаар Жонни МакДэйдтэй танилцаж, төд удалгүй 2014 оны 6-р сард сүй тавьж байв. 2015 оны сүүлээр салсан ч хосууд нэгнээсээ төдийлөн удаан хол байж чадаагүй юм. Эргэн нийлсэн тухайгаа тэд, “Маш их зүйлийг мэдэж авлаа. Юу гэдэг нь чухал биш, энэ салалтаас бид нэгнийхээ хувьд үнэ цэнтэй хүмүүс гэдгээ илүү ухаарсан” хэмээж байв.  

4. Жижи Хадид, Зейн Малик

Тэд 2015 оны 11-р сараас уулзаж дотносож, болзоонд явж эхэлсэн ч удалгүй салсан юм. Тэдний харилцаа үүгээр дуусав уу гэтэл энэ салалт нь тэдний нэгнээ гэх сэтгэлийг нэгэндээ илүү ихээр мэдрүүлэх боломж болсон бөгөөд 2016 онд эргэн нийлсэн юм.

  5. Кэти Перри, Орландо Блум

Тэд анх 2016 онд нэгэн үдэшлэг дээр танилцаж байсан бөгөөд тэр даруйдаа л нэгэнтээ татагдсан гэдэг. Мөн онд дуучин бүсгүй Орландо Блумтэй хамтдаа байгаа зургаа өөрийн инстаграм хуудастаа байршуулснаар тэд албан ёсоор үерхэж буй нь олон нийтэд ил болсон юм. Гэвч уг үйл явдлаас 10 сарын дараа тэд харилцаагаа тасалж салсан билээ. Ийнхүү хэсэг хугацаанд тусдаа амьдарсны эцэст 2017 онд тэд хамтдаа Праг болон Ватиканаар аялж, 2018 онд дуучин бүсгүй үерхэж байгаагаа шүтэн бишрэгчиддээ илэрхийлж, удалгүй сүй тавьсан юм.  

6. Жессика Бэйл, Жастин Тимберлейк

Бидний хайр хүндлэлийг хамгийн ихээр хүртсэн хосын харилцаа цаг ямагт дардан байсангүй. Тэд анх Жастин Тимберлейкийн төрсөн өдрийн үдэшлэг дээр уулзаж, болзож эхэлсэн ч 2011 онд харилцаагаа тасалсан юм. Тэр явдлаас хойш жил хүрэхгүй хугацааны дараа Жастин Тимберлейк Жессика Бэйлийг амьдралынх нь хань гэдэгт бүрэн итгэлтэй болсноор түүнд гэрлэх санал тавьж, эргэн нийлж байв.  

7. Роуз Лесли, Кит Харингтон

Game of Thrones цувралын 2 дахь улирлын зураг авалтын үеэр тэд анх танилцсан бөгөөд эхэндээ энгийн найзууд байсан ч удалгүй болзож эхэлсэн түүхтэй. Гэвч тэд 2013 онд салсан нь ил болж, Лесли өөр залуутай болзож эхэлжээ. Хэдийгээр хайр дурлалын харилцаагаа дуусгавар болгосон ч найз нөхдийн харилцаатай үлдсэн байсан тэд 2014 онд ахин болзож эхэлсэн юм. Эхэндээ Кит Харингтон болзож байгаагаа нууцалж байсан ч хамтдаа яваа нь олны нүдэнд өртөх болсноор нийтэд ил болсон юм. Улмаар 2016 оны 4-р сард тэд болзож байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байдаг.  

8. Кристен Белл, Дэкс Шепард

Тэдний хайр дурлалын түүх эхлээд нэгэнтээ 12 жилийг ардаа үджээ. Гэвч итгэх эсэх нь таны дур боловч болзож эхэлснээс хойш ердөө 3 сарын дараа Дэкс Шепард өөр бүсгүйчүүдтэй болзож үзэхийг хүссэн тул тэд салахаар шийдсэн байдаг. Гэвч тэд нэгнээсээ хол байж удсангүй, Шепард буруу үйлдэл гаргаж байгаагаа ухаарч хайрт дээрээ эргэн ирсэн байдаг билээ.  

9. Кэтрин Зета-Жонс, Майкл Дуглас

Тэд 23 жилийн өмнө анх нэгнээ олж харж байсан гэдэг. Тэдний насны зөрүү 25 боловч энэ нь асуудал болсонгүй, хайр сэтгэлдээ хөтлөгдсөн хосууд удалгүй гэр бүл болсон юм. Гэсэн ч 2013 онд 13 жилийн гэрлэлтээ цуцлуулж, үл ойлголцлоо шийдэх цаг нэгэндээ гаргасан байдаг. Улмаар тэд эргэн нийлж өнөөг хүртэл аз жаргалтай амьдарч буй билээ.  

10. Бехати Принслу, Адам Левин

2012 оны 6-р сард Хавайн арлууд дээр анх хамтдаа яваа нь олон нийтэд ил болж, болзож буй нь тодорхой болон хосууд дараа жилийнхээ 5-р сард харилцаагаа дуусгавар болгож байв. Салалтын шалтгаан нь Бехатигийн итгэл даахгүй зангаас үүдэлтэй байсан гэдэг. Гэсэн ч хэсэг хугацааны дараа хос хоёр эргэн нийлж, өдгөө 2 хүүхдийн эцэг эх болоод буй юм. Таны хувьд хамгийн дуртай алдартай хос хэн бэ? Салсныхаа дараа эргэн нийлэх тухайд та ямар бодолтой байдаг вэ?

эх сурвалж:XopoM News

No description available.

Related posts

Дараагийн ангидаа гол дүрийн жүжигчнээ сольсон шилдэг кинонууд

Дараагийн ангидаа гол дүрийн жүжигчнээ сольсон шилдэг кинонууд

Аливаа алдартай киноны үргэлжлэлийг бүтээх үед ямар нэг асуудал үүссэн бол гол дүрийн жүжигчнийг хүртэл солих нь энгийн үзэгдэл билээ. Үнэхээр шаардлагатай бол киноны гол дүр эсвэл алдартай од байх эсэх нь огтоос хамаагүй. Энэ үүднээс өнөөдөр та бүхэнд гол дүрийн жүжигчдээ сольсон алдартай...

Хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд царайлаг Турк жүжигчид

Хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд царайлаг Турк жүжигчид

Ази тивээс Солонгос драмын давлагаа дэлхийг нэгэнт эзлээд байгаа бол сүүлийн жилүүдэд Турк олон ангит кинонууд нэлээд хүчээ авч байна. Тэдний кинонуудаас харвал Турк бүсгүйчүүд болон залуус Ази, Европын холимог гэмээр цэнхэр нүд, шаргал үстэйгээс авхуулаад бараан үс, бор нүдтэй гэхчлэн олон...

Жүжигчин Дуэйн Жонсон дэлхийн хамгийн үлгэр жишээ аавуудын нэг гэдгийг батлах зургууд

Жүжигчин Дуэйн Жонсон дэлхийн хамгийн үлгэр жишээ аавуудын нэг гэдгийг батлах зургууд

"Хад" хочит Дуэйн Жонсон (Dwayne Johnson)-ийг бид кинон дээрх дийлдэшгүй хүчит баатрын дүрээр нь төсөөлдөг. Гэхдээ тэрээр бодит амьдрал дээр хүүхдүүдээ хэнээс ч илүү хайрлаж чаддаг жинхэнэ үлгэр жишээ аав юм. Үүнийг батлах үүднээс та бүхэнд Дуэйн Жонсоны гэр бүлийн амьдралын зах зухаас нь хүргэж...

Leave a comment