1980-аад оны үед ид алдаршиж явсан экшн киноны одууд одоо юу хийцгээж байгаа вэ?

Тэдний нэр алдар дэлхий дахинаа цуурайтаж байлаа, тэр үеийн бүх хөвгүүд тэдэн шиг болохыг хүсдэг байсан биз. Тэд одоо хөгширчээ, гэхдээ зарим нэг нь алдартай хэвээрээ л явна. Тэдний дунд мартагдсан нэгэн ч бий. Тэр цагийн оддыг одоогийнхтой нь харьцуулцгаая.

Чак Норрис

Чак Норрис 1986 оны “The Delta Force” киноны хошууч Скотт Маккой, Техасын мундаг рейнжер Уокер гээд – бяр чадал нь амтагдсан эр зоригтой эрийн дүрийг бүтээдэг байжээ

Чак Норрис бол тyлааны урлагийн алдартай тyлаанч, жүжигчний мэргэжлээ 2018 онд орхисон юм.  

Сильвестр Сталлоне

Тэрээр 1986 онд боксчин Рокки Бальбоагийн дүрээр алдаршсан. “Rambо” болон “Cobra” кино нь түүнийг амьд домог болгон хувиргажээ.

Сталлоне өнөөдөр 74 настай, гэхдээ өндөр настай гэхэд эрч хүчээ алдаагүй бөгөөд дэлгэцийн уран бүтэлд оролцсон хэвээр явна.  

Харрисон Форд

“Star Wars” киноны Хан Сологийн дүр, тэгээд мэдээж 1984 онд анх гарсан Индиан Жонсын дүр түүнийг насан туршид нь алдаршуулсан юм.

Форд өнөөдөр ч гэсэн кинонд идэвхтэй тоглож байгаа төдийгүй тун удахгүй үзэгч олноо Индиан Жонсын тухай ээлжит адал явдлаар баярлуулахаар ажиллаж байна.

Арнольд Шварцнеггер

“I’ll be back” болон “Аста ла виста, бэби!” – энэ өгүүлбэрүүдийг мэдэхгүй хүн гэж энэ дэлхийд байхгүй. 1984 онд Төмөр Арни Терминаторын дүрийг бүтээж байхдаа хэлсэн юм.

Арнольд өдгөө 73 настай ч гэлээ тэтгэвэрт суух болоогүй бололтой. 2019 онд “Terminator: Dark Fate” кинонд тоглосон байдаг.  

Том Круз

Том Круз 1986 онд “Top Gun” кинонд тоглож жүжигчний алдрыг олж авсан гэхэд болно, энэ хэргэмээ “Mission: Impossible” киногоор баталгаажуулжээ

Одоогийн байдлаар Том Круз “Mission: Impossible 7” киноны зураг авалт дээр ажиллаж байгаа бөгөөд залуу үеийнхээ хүнд хэцүү үзүүлбэрүүдийг одоо ч өөрөө гүйцэтгэсээр л байна.  

Карл Уизерс

Америкийн хөл бөмбөгийн од асан Рокки Бальбогийн тухай кинонд (2-4 дүгээр ангиудад) тоглож жүжигчний хувьд алдаршсан. Мөн Арнольд Шварцнеггертэй цуг “The Predator” кинонд мөн тоглосон юм.

Өнөөдрийн Уизерс илүү дөлгөөн, тайван дүр бүтээхийг хүсдэг – жишээ нь, “Toy Story 4” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан шигээ сууна.  

Питер Уэллер

Питер Уэллер урлагийн түүхээр докторын зэрэг хамгаалсан хүн, гэхдээ 1987 оны “RoboCop” киноны гол дүрээр олны дунд алдаршсан.

Уэллер 57 насандаа хайртай шинжлэх ухааныхаа төлөө кино урлагийг орхиж Ромын эзэнт гүрэн болон Ренессансын үеийн урлагийн түүхээр зэргээ ахиулжээ. Олон талт авьяас чадалтай гэж ийм л хүнийг хэлэх байх.  

Брюс Уиллис

“Die Hard” (1988) кино Уиллисийг экшн киноны бэлгэ тэмдэг болгосон юм.

Уиллис өнөөдөр дуу хөгжим, театрт илүү их цаг зарцуулж байна. Одоогийн байдлаар гурван цомог гаргаад байгаа тэрээр Бродвейд “Misery” толилуулахаар ажиллаж байгаа ажээ.  

Курт Рассел

“Big Trouble in Little China” (1986), мөн, “Tango & Cash”, “Runaway Train”, “Escape from New York” зэрэг кинонууд Расселийг экшн киноны од болгосон юм.

Рассел өнөөдөр ч гэсэн кинонд тоглосоор л байна – амьдралын аз жаргалыг бүрэн мэдэрч байгаа хүн. 1990-ээд онд нисгэгчийн эрх авсан тэрээр 1997 онд Фениксийн дээгүүр ниссэн харь гарагийн үл мэдэгдэх биетийг харсан ч гэж мэдүүлдэг. 70 настай жүжигчний амьдрал сонирхолтой байгаа нь илт.  

Мэл Гибсон болон Дэнни Гловер

“Lethal Weapon” (1987) киноны хамтралыг 1980-аад оны үзэгчид таньж байгаа байх.

Гибсон, Гловер хоёр насан туршийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд байх бололтой – хэдэн жилийн өмнө кино урлагийг орхисон Гловер хамтрагчийнхаа гуйлтаар “Lethal Weapon 5” киноны зураг авалтад оролцохоор болжээ. Таны сэтгэлд мөнхөрч үлдсэн дүрийг аль жүжигчин бүтээсэн бэ?

эх сурвалж: XopoM News

No description available.

Related posts

80, 90-ээд оны “чанга” эрчүүдийн хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ?

80, 90-ээд оны "чанга" эрчүүдийн хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ?

Өнгөрсөн зууны сүүлээр адал явдалт, тулаантай кинонууд эрч хүчээ авч байх үед Сильвестер Сталлоне, Арнольд Шварценеггер тэргүүтэй жүжигчдийг найман настай балчраас наян настай буурал хүртэл таньдаг болсон гэхэд хилсдэхгүй. Тухайн үедээ жинхэнэ бужигнуулж байсан тэрхүү хүчирхэг эрчүүд өдгөө нас...

Бодит хүмүүсийн дүрд дэндүү царайлаг жүжигчнийг тоглуулсан тохиолдлууд

Бодит хүмүүсийн дүрд дэндүү царайлаг жүжигчнийг тоглуулсан тохиолдлууд

Алдартай хүмүүсийн дүрийг бүтээх жүжигчнийг хайж олох нь тун хэцүү зүйл. Түүхэн хүмүүсийн дүрийг бүтээхдээ гадна царай төрх, биеийн хэмжээнээс гадна тухайн хүний зан байдал, чадвар зэргийг харуулахын тулд анхаарч үзэх зүйл их байдаг. Ийм тохиолдолд дүрийн сонгон шалгаруулалтыг маш их судалгаатай...

Өөрөөсөө олон насаар эгч бүсгүйтэй ханилсан Холливудын сайхан залуус

Өөрөөсөө олон насаар эгч бүсгүйтэй ханилсан Холливудын сайхан залуус

Дурлалд нас хамаагүй гэж ярьдаг. Үүнийг батлах мэт олны танил эрчүүд өөрөөсөө олон дүү бүсгүйчүүдийг амрагаа болгож авахыг хүмүүс бараг түгээмэл явдал гэж үздэг болсон билээ. Тэгвэл эсрэгээрээ зарим эрэгтэй алдартнууд өөрөөсөө олон насаар эгч бүсгүйтэй хайр дурлалын харилцаатай болоод зогсохгүй...

Leave a comment