Нүүрс тээврийн автомашины тоог нэмэгдүүлнэ

Коронавирусний эсрэг халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахиж, халдварт өвчний тархалт цаашид гарахгүй байх нөхцөлд өдөрт хилээр нэвтрэх автомашины тоог 92 болгон нэмэгдүүлнэ. Энэ талаар БНХАУ-ын Сэхэ боомтын удирдлагатай тохирсон талаар Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ерөнхий консул С.Батхуяг мэдэгдэв. 

БНХАУ-ын Сэхэ боомтод ажиллаж байгаа нүүрс тээврийн жолооч нараас сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусний эсрэг шинжилгээ авахад бүгд сөрөг үзүүлэлттэй гарчээ. Монгол Улсын талаас халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа үр дүнтэй байна гэж үзэж буйгаа БНХАУ-ын тал илэрхийлж, 7 дугаар сарын 19-нд 184 жолоочоос PCR шинжилгээ авахад бүгд сөрөг үзүүлэлттэй гарсан тул 20-ноос эхлэн 184 автомашин нэвтрүүлэхээр болжээ. 

Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар 80-90 автомашин гарч байсан бол 20-ны 10.00 цагийн байдлаар 90 машин гарсан байна. Цаашид халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахиж, халдварт өвчин илрэхгүй бол өдөрт хамгийн багадаа 92 автомашин нэмэгдүүлэхээр тохирчээ.

Манай улс энэ оны 6 дугаар сард БНХАУ-д 648.7 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 71, энэ оны 5 дугаар сарынхаас 48.6 хувиар багассан үзүүлэлт болж байна. 

Ташрамд мэдээлэхэд, хилийн боомт дахь бараа эргэлтийг сайжруулах, ялангуяа нүүрсний худалдаа, тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх үүднээс чингэлэг болон нүүрс буулгах, ачих терминал барих ажлыг Гашуунсухайт боомтод эхлүүлээд байна. Энэ нь тээврийн жолооч нар БНХАУ-д нэвтрэхгүйгээр ачаагаа дээрх боомтод буулгаж, Хятадаас жолооч нар ирж очих боломжийг бүрдүүлэх аж. Терминал барих ажлыг энэ сард багтаан дусгахаар төлөвлөжээ. 

No description available.

Related posts

Олимпын хотхоноос гарч чадалгүй нутаг буцсан тамирчдад бэлэг гардуулав

Олимпын хотхоноос гарч чадалгүй нутаг буцсан тамирчдад бэлэг гардуулав

Япон дахь монгол хүний эрхийг хамгаалах холбооноос "Токио-2020" олимпоос нутаг буцаж буй Монголын 52 тамирчин, 5 шүүгч, 30 дасгаджуулагчид Нарита нисэх онгоцны буудалд бэлэг гардуулсан байна.  Тодруулбал, "Токио-2020" олимпод оролцсон тахирчдыг "КОВИД-19" цар тахлын улмаас Япон...

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүргэлээ

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүргэлээ

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор...

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монголд зохион байгуулах саналыг хүргүүллээ

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монголд зохион байгуулах саналыг хүргүүллээ

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэн дэмжих...

Leave a comment