Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг байгальд эргүүлэн тавилаа

Нийслэлийн Байгаль орчны газраас бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдын талаар 11 удаагийн дуудлага хүлээн авчээ.

Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үүрнээсээ төөрсөн начин шонхорын хоёр нисгэл ангаахай, гэмтэж бэртсэн хондлой цагаан ураацайг зэрлэг амьтан асрах байранд асарч байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн найман дэгдээхэйтэй хондон ангирыг барьж нуурт шилжүүлэн тавьжээ. Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн хоёр сарьсан багваахай, хоёр өмхий хүрэн, нэг рашааны могой, хоёр бамбай хоншоорт могойг барьж, байгальд эргүүлэн тавьсан байна.

Улаанбаатар хот орчимд рашааны болон бамбай хоншоорт гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Зэрлэг амьтадтай холбоотой дуудлага мэдээллийг ажлын цагаар НБОГ-ын 11-323780 утсаар, бусад үед Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 тоот утсаар өгөх аж. 

No description available.

Related posts

Олимпын хотхоноос гарч чадалгүй нутаг буцсан тамирчдад бэлэг гардуулав

Олимпын хотхоноос гарч чадалгүй нутаг буцсан тамирчдад бэлэг гардуулав

Япон дахь монгол хүний эрхийг хамгаалах холбооноос "Токио-2020" олимпоос нутаг буцаж буй Монголын 52 тамирчин, 5 шүүгч, 30 дасгаджуулагчид Нарита нисэх онгоцны буудалд бэлэг гардуулсан байна.  Тодруулбал, "Токио-2020" олимпод оролцсон тахирчдыг "КОВИД-19" цар тахлын улмаас Япон...

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүргэлээ

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүргэлээ

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор...

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монголд зохион байгуулах саналыг хүргүүллээ

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монголд зохион байгуулах саналыг хүргүүллээ

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэн дэмжих...

Leave a comment