ОУОХ түүхэн шийдвэр гаргалаа

Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ хоёр өдрийн чуулганы эхний өдөр үйл явдлаар дүүрэн байв. Тодруулбал, 2026 оны өвлийн Олимпын наадмын хөтөлбөрт уулын цанын төрөл багтсан бол самбогоос гадна өөр 5 төрлийн спортыг наадмын хөтөлбөрт багтаах шийдвэр гаргаж, 100 гаруй жилийн түүхтэй Олимпын уриаг өөрчилжээ.

ОУОХ-ны чуулган 7 дугаар сарын 23-нд болох Токиогийн Олимпын наадмаас өмнө ийнхүү болж байна. Наадмын бэлэн байдлын асуудал нь чуулганы үеэр хэлэлцсэн гол сэдвүүдийн нэг байсан юм. Олимпын хөдөлгөөн өнгөрсөн онд наадмыг хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн билээ.

Энэ талаарх шийдвэрт ОУОХ-ны тэргүүн Томас Бах тайлбар өгөхдөө, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан наадмыг цуцлах нь зохистой байсан хэдий ч тамирчдад тэмцээндээ оролцож, мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох нь ОУОХ-ны хувьд илүү чухал байсан юм гэжээ.

Олимпын наадмыг дахин зохион байгуулахаар болсноос үүдэлтэй зардлын хэмжээ 15.4 тэрбум ам.долларт хүрсэн нь наадамд зориулагдсан анхны төсвөөс 22 хувиар илүү байсныг ОУОХ хожим нь мэдэгдсэн байна. Зохион байгуулагчид аюулгүй орчинг бүрдүүлэх асуудалд гэхэд л 900 сая ам.долларыг нэмж зарцуулсан байна.

Шинэ уриа

ОУОХ, Наадмыг зохион байгуулах хороо, Японы эрх баригчид зэрэг сонирхогч талууд ажил үүргээ уялдуулж чадсанаар наадмыг хойшлуулах, цар тахлын нөхцөлд явуулах нарийн төвөгтэй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх боломжтой болсон юм. Тэдний ийнхүү чамбай ажилласныг бэлгэдэн Олимпын уриаг шинэчилжээ.

Олимпын уриа “Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” гэж байсныг “Хамтдаа хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” болгож өөрчлөхийг ОУОХ-ны чуулган санал нэгтэй дэмжив. “Спортод төдийгүй энгийн амьдралд чамайг тойрон хүрээлж буй баг хамт олонгүйгээр чи илүү хурдан, өндөр, хүчтэй байх боломжгүй гэдэгт урианы гол санаа оршиж байна” гэж ОУОХ-ын албан ёсны төлөөлөгч Марк Адамс мэдэгдсэн байна. “Уриаг шинэчилсний учир нь чи илүү хурдан байхыг хүсвэл бие даах боломжтой ч түүнээс ч илүү цаана нь гарахын тулд хамтдаа байх хэрэгтэй гэдэгт оршино” гэж тэрбээр мөн тайлбарлажээ.

Анхны уриаг орчин үеийн Олимпын  наадмыг үүсгэн байгуулагч Пьер де Кубертен санаачилж, 1894 онд Олимпын конгресс баталж байжээ. Энэ уриаг анх 1924 онд хэрэглэж байсан аж.

Шинэ төрлүүд

Италид 2026 онд болох Олимпын наадмын хөтөлбөрийг шинэчилжээ. Хөтөлбөрт уулын цанын төрлийг албан ёсоор оруулсан байна. Уг төрлийг шинээр оруулахыг 2020 онд болсон Залуучуудын Олимпын наадамд санал болгож байсан аж. Тэмцээнд 48 тамирчин оролцох бөгөөд 5 багц медалийн төлөө өрсөлдөнө.   

Чуулганы үеэр олон улсын зургаан холбоог ОУОХ хүлээн зөвшөөрүүлсний дотор самбо бөхийн төрөл багтжээ. Үүнээс гадна лакросс, кикбокс, Таиланд бокс, айсшток, хөгжөөн дэмжигчдийн төрлүүд орсон байна. 

Lacrosse 

No description available.

Related posts

Оросын Новосибирск хотод нэгэн бүсгүй хүнсний дутагдалд ороод байсан циркийн баавгайг үрчилж авчээ. Өдгөө тэд хамтдаа салшгүй холбоотой дотно найзууд болсон байна

Оросын Новосибирск хотод нэгэн бүсгүй хүнсний дутагдалд ороод байсан циркийн баавгайг үрчилж авчээ. Өдгөө тэд хамтдаа салшгүй холбоотой дотно найзууд болсон байна

Албан ёсоор Орос улсын сүлд тэмдэг дээр хоёр толгойтой бүргэд шувуу байдаг ч тус орныг баавгайгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Дэлхий даяар хүмүүс нохой, муурыг гэрийн тэжээвэр амьтан болгож гаршуулж тэжээдэг бол чухам энэ улсаас л баавгай тэжээдэг гэх мэдээг сонсох боломжтой биз ээ. Оросын...

Золгүй явдалд бууж өгөлгүй тэмцэж, мөрөөдлөө биелүүлсэн үзэсгэлэнт бүсгүй Тифани Адамс

Золгүй явдалд бууж өгөлгүй тэмцэж, мөрөөдлөө биелүүлсэн үзэсгэлэнт бүсгүй Тифани Адамс

Хүний хувь заяа, амьдралын эргүүлэг гэдэг тааварлахын аргагүй адармаатай. АНУ-ын иргэн Тифани Адамс (Tiphany Adams) бол хэний ч харааг булаам, байгалиас заяасан төгс төгөлдөр гэмээр гоо үзэсгэлэнтэй бүсгүй юм. Тиймээс тэрээр бяцхан охин байхаасаа л цэнхэр дэлгэцээр гардаг, олны хайр...

Инстаграм дээрх оддын “төгс” зургийг бодит байдалтай ойртуулдаг Австрали бүсгүй

Инстаграм дээрх оддын "төгс" зургийг бодит байдалтай ойртуулдаг Австрали бүсгүй

Алдартнуудын зургийг өөрийн хошин мэдрэмж, хөгжилтэй илэрхийллээр баяжуулан ёжилдог Австралийн алдарт блоггер Селесте Барбер (Celeste Barber) цахим ертөнц дэх үзэсгэлэнт охидын зургийг зүгээр өнгөрүүлдэггүй гэхэд болно. Тэрээр алдартнуудын сэтгэл татам зургуудыг зөвхөн өөрийн хэв маягаар...

Leave a comment