Аав хүний хайранд хил хязгаар гэж байдаггүй гэдгийг батлах сэтгэл уярам 21 гэрэл зураг

Аав хүний хайр гэдэг гайхамшиг гээчийг ч бодит болгох хүчтэй байдаг билээ. Түүний хайр, нөмөр нөөлөг л бяцхан үрсэд аз жаргал мэдрүүлж, амжилтад хүрэх үүд хаалгыг нээж, зөөлөн тэврэлт бүхнийг мартуулж, амьдралд нь өнгө нэмдэг. Манай сайт уншигч танд аав хүний хайр, халамжийг харуулсан зурагнуудаас хүргэж байна.

1. “27 долоо хоногтой төрсөн охины маань бие сайн байна. Энэ зургийг нь үүрд нандигнан хадгалах болно.”

2. “Төрөөд 7 хонож буй охинтойгоо хамт байгаа нөхрөө харах бүрт л сэтгэл хөдөлж, нүдэнд нулимс дүүрэх юм.”

3. “Аавуудын өдрөөр аавыгаа үнсэхээр тоглоомын талбайгаас гүйж ирсэн хүү.”

4. “Хумсаа будуулах гэсэн охин маань ээжээрээ биш надаар будуулна гэнэ.”

5. “Анхны үзүүлбэр, анхны медаль. Бахархаж байна.”

6. “Жинхэнэ авиралтын хана биш ч гэсэн өргөмөл охинтойгоо сайхан холбоо тогтоох нэг арга минь энэ.”

7. “Аавуудын баярын өдрөөр даруулдаг уламжлалт зураг маань жил ирэх бүр л хүндрээд байгаа.”

8. “Хүүхдүүдийн зураг харахад сайхан байдаг шүү. Харин энэ бол миний цор ганц хүү. Ахлах сургуулиа амжилттай дүүргэж байгаад нь туйлын баяртай байна.”

9. “Бялууг ингэж л иддэг.”

10. “5 насны төрсөн өдрийн маань зураг ба хүүгийн маань 5 насны төрсөн өдрийн зураг.”

11. “Уг нь хамгийн том хэмжээтэй ор авсан боловч тэд ингэж л унтдаг.”

12. “Охин маань машинаа өргөөд, засвар хийж байна.”

13. “Хоёулаа л миний хөвгүүд. Хамтдаа өсч торниж байгааг нь харах сайхан байна.”

14. “Бага охин маань төрөөд 2 долоо л хонож байна. Азаар эгч дүү хоёр эвтэй байна.”

15. “Хүүхэдтэй болох магадлал маш бага гэсэн дүгнэлт сонссон тэр цагаас хойш 7 жилийн дараа хүүтэй болсон юм.”

16. “14 жилийн дараа…”

17. “Ямар их аз жаргалтай байгааг нь үгээр илэрхийлэх аргагүй.”

18. “Энэ дэлхий дээрх хамгийн чанга тэвэрдэг залуудаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Том болж байна даа…”

19. “Рөүзи надад шинэ гутал авахад минь тусаллаа. Түүнд цэнхэр өнгө таалагдсан.”

20. “Энэ комик номыг эхнэр маань зурсан юм. Уншаад сэтгэл хөдөлсөн шүү. Ээжээс магтаал хүртсэн аав байх мэдрэмж үнэхээр сайхан байна.”

21. “Анхны страйкаа хийгээд баярлаж байгаа нь.”

Та хүүхэдтэй юу? Аав болоод мэдэрсэн хамгийн сайхан дурсамж, мэдрэмж юу байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

эх сурвалж: XopoM News

No description available.

Related posts

Оросын Новосибирск хотод нэгэн бүсгүй хүнсний дутагдалд ороод байсан циркийн баавгайг үрчилж авчээ. Өдгөө тэд хамтдаа салшгүй холбоотой дотно найзууд болсон байна

Оросын Новосибирск хотод нэгэн бүсгүй хүнсний дутагдалд ороод байсан циркийн баавгайг үрчилж авчээ. Өдгөө тэд хамтдаа салшгүй холбоотой дотно найзууд болсон байна

Албан ёсоор Орос улсын сүлд тэмдэг дээр хоёр толгойтой бүргэд шувуу байдаг ч тус орныг баавгайгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Дэлхий даяар хүмүүс нохой, муурыг гэрийн тэжээвэр амьтан болгож гаршуулж тэжээдэг бол чухам энэ улсаас л баавгай тэжээдэг гэх мэдээг сонсох боломжтой биз ээ. Оросын...

Золгүй явдалд бууж өгөлгүй тэмцэж, мөрөөдлөө биелүүлсэн үзэсгэлэнт бүсгүй Тифани Адамс

Золгүй явдалд бууж өгөлгүй тэмцэж, мөрөөдлөө биелүүлсэн үзэсгэлэнт бүсгүй Тифани Адамс

Хүний хувь заяа, амьдралын эргүүлэг гэдэг тааварлахын аргагүй адармаатай. АНУ-ын иргэн Тифани Адамс (Tiphany Adams) бол хэний ч харааг булаам, байгалиас заяасан төгс төгөлдөр гэмээр гоо үзэсгэлэнтэй бүсгүй юм. Тиймээс тэрээр бяцхан охин байхаасаа л цэнхэр дэлгэцээр гардаг, олны хайр...

Инстаграм дээрх оддын “төгс” зургийг бодит байдалтай ойртуулдаг Австрали бүсгүй

Инстаграм дээрх оддын "төгс" зургийг бодит байдалтай ойртуулдаг Австрали бүсгүй

Алдартнуудын зургийг өөрийн хошин мэдрэмж, хөгжилтэй илэрхийллээр баяжуулан ёжилдог Австралийн алдарт блоггер Селесте Барбер (Celeste Barber) цахим ертөнц дэх үзэсгэлэнт охидын зургийг зүгээр өнгөрүүлдэггүй гэхэд болно. Тэрээр алдартнуудын сэтгэл татам зургуудыг зөвхөн өөрийн хэв маягаар...

Leave a comment