Вирусний эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэл өглөө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын ажилтай өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан танилцлаа.

Коронавируст халдварын цар тахлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын бүрэлдэхүүн бүхий Ажлын баг 2021 оны зургаадугаар сарын 4-ний өдөр хяналт шалгалт хийхэд багагүй  зөрчил дутагдал илэрчээ. Иймд Шадар сайд вирусний эсрэг эмийн нөөц, хангамж болон үнийн асуудлаар газар дээр нь ажиллаж, хариуцсан агентлагийнханд тодорхой үүрэг даалгавар өглөө. 

Тэрбээр хэлэхдээ, “Вирусний эсрэг эмийн нийлүүлэлтийн талаарх мэдээллийн эрх тэгш бус,  хаалттай байдал нь ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, хомсдол үүсэх нэг хүчин зүйл болж байна. ЭМЯ-наас 2020 онд “Ремдесивир” эмийг худалдан авах ажиллагааг зохион байгуулахад нэг тус бүрийг нь 315 мянган төгрөгөөр нийлүүлж байсан бол одоо бид шууд үйлдвэрлэгчидтэй нь харьцаж нэг тус бүрийг нь 50 мянган төгрөгөөр оруулж ирдэг болохоор ярилцаж байгаа. Эмийн нөөц хангамжийн тухайд нэг удаагийн лицензийг гэрээт ААН-үүдэд хэт их хэмжээгээр олгодгийн улмаас бусад ААН-үүдэд квот олдохгүй байгаа. Тиймээс нэг удаагийн лицензийг хүртээмжтэй байдлаар ААН-үүдийн хүчин чадалд тохируулан олгох шаардлагатай байна. Эм оруулж ирдэг бөөний төвүүдийн үнээс эмийн сангууд 30-40 хувь үнэ нэмж зах зээлд  борлуулж байгааг таслан зогсоох хэрэгтэй” хэмээсэн юм. Мөн түүнчлэн  эмийн бүртгэлийг  олон улсын нэршлээр бүртгэдэг байсан бол одоо оруулж ирдэг компаны нэрээр бүртгэж байгаа нь эмийн чанар, стандартад нөлөөлж байгаа зэрэг зөрчил дутагдалд ажил хариуцсан агeнтлагаас ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б. Цэцэгсайхан, “ Eрөнхий  гэрээгээр тeндэр зарлаж, вирусний эсрэг 3 төрлийн эмийг нэмж  оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр вирусний эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурах боломжтой. Мөн дэлхийд  сүүлийн үeд эмчилгээний хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдож байгаа,  маш хүнд, хүнд өвчтэй иргэдэд хэрэглэдэг  Тоцилизумаб эмнээс эхний ээлжинд 2000 ширхэгийг авчирч байгаа” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд ирэх сарын 1-ний өдрөөс өмнө улсын эмнэлгүүдийн эмийн нөөцийг тасалдуулахгүй хангаж, эмчлүүлэгчдийн эм тариаг гаднаас худалдан авах байдлыг таслан зогсоохыг үүрэг болголоо.

No description available.

Related posts

Олимпын хотхоноос гарч чадалгүй нутаг буцсан тамирчдад бэлэг гардуулав

Олимпын хотхоноос гарч чадалгүй нутаг буцсан тамирчдад бэлэг гардуулав

Япон дахь монгол хүний эрхийг хамгаалах холбооноос "Токио-2020" олимпоос нутаг буцаж буй Монголын 52 тамирчин, 5 шүүгч, 30 дасгаджуулагчид Нарита нисэх онгоцны буудалд бэлэг гардуулсан байна.  Тодруулбал, "Токио-2020" олимпод оролцсон тахирчдыг "КОВИД-19" цар тахлын улмаас Япон...

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүргэлээ

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүргэлээ

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор...

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монголд зохион байгуулах саналыг хүргүүллээ

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монголд зохион байгуулах саналыг хүргүүллээ

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэн дэмжих...

Leave a comment