Дэлхийн хамгийн өнөр гэр бүлийн тэргүүн 76-тайдаа таалал төгсөв

Дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүл гэдгээрээ танигдсан гэр бүлийн тэргүүн Зиона өнгөрсөн долоо хоногт (2021.06.13) Энэтхэгийн эмнэлэгт 76 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Овгоо нууцалж, зөвхөн Зиона хэмээх нэрээрээ танигдсан тэрбээр 38 эхнэр, 89 хүүхэдтэй байв. Тэдний гэр бүл Энэтхэгийн зүүн хойд нутгийн Мизорам мужид аж төрдөг. Зиона олон эхнэртэй гэр бүлийн тогтолцоог бурхны тушаал хэмээн үздэг Христийн урсгалын шашинтан байсан гэдэг. Анх Зионагийн аав Чана Бактуан тосгонд дээрх урсгалыг нэвтрүүлж, гэр бүлээрээ нэгэн том орон сууцанд бөөгнөрөн амьдрах болжээ.

Чухамдаа Энэтхэгт олон эхнэр авах нь хуулиар хориотой боловч мусульманчуудад зориулсан хуулийн дагуу зарим мусульманчууд ховор тохиолдолд хоёр эхнэртэй болж болдог аж.

Зионагийн хувьд 17 настайдаа анхны эхнэртэйгээ гэрлэсэн боловч бусад эхнэртэйгээ хууль ёсны дагуу гэрлэсэн эсэх нь тодорхойгүй юм. Орон нутгийн эрх баригчид ч алслагдсан тосгодод олон эхнэртэй байхыг хориглосон хууль хэрхэн мөрдөгдөж байгааг хянадаггүй байна.

Related posts

Оросын Новосибирск хотод нэгэн бүсгүй хүнсний дутагдалд ороод байсан циркийн баавгайг үрчилж авчээ. Өдгөө тэд хамтдаа салшгүй холбоотой дотно найзууд болсон байна

Оросын Новосибирск хотод нэгэн бүсгүй хүнсний дутагдалд ороод байсан циркийн баавгайг үрчилж авчээ. Өдгөө тэд хамтдаа салшгүй холбоотой дотно найзууд болсон байна

Албан ёсоор Орос улсын сүлд тэмдэг дээр хоёр толгойтой бүргэд шувуу байдаг ч тус орныг баавгайгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Дэлхий даяар хүмүүс нохой, муурыг гэрийн тэжээвэр амьтан болгож гаршуулж тэжээдэг бол чухам энэ улсаас л баавгай тэжээдэг гэх мэдээг сонсох боломжтой биз ээ. Оросын...

Золгүй явдалд бууж өгөлгүй тэмцэж, мөрөөдлөө биелүүлсэн үзэсгэлэнт бүсгүй Тифани Адамс

Золгүй явдалд бууж өгөлгүй тэмцэж, мөрөөдлөө биелүүлсэн үзэсгэлэнт бүсгүй Тифани Адамс

Хүний хувь заяа, амьдралын эргүүлэг гэдэг тааварлахын аргагүй адармаатай. АНУ-ын иргэн Тифани Адамс (Tiphany Adams) бол хэний ч харааг булаам, байгалиас заяасан төгс төгөлдөр гэмээр гоо үзэсгэлэнтэй бүсгүй юм. Тиймээс тэрээр бяцхан охин байхаасаа л цэнхэр дэлгэцээр гардаг, олны хайр...

Инстаграм дээрх оддын “төгс” зургийг бодит байдалтай ойртуулдаг Австрали бүсгүй

Инстаграм дээрх оддын "төгс" зургийг бодит байдалтай ойртуулдаг Австрали бүсгүй

Алдартнуудын зургийг өөрийн хошин мэдрэмж, хөгжилтэй илэрхийллээр баяжуулан ёжилдог Австралийн алдарт блоггер Селесте Барбер (Celeste Barber) цахим ертөнц дэх үзэсгэлэнт охидын зургийг зүгээр өнгөрүүлдэггүй гэхэд болно. Тэрээр алдартнуудын сэтгэл татам зургуудыг зөвхөн өөрийн хэв маягаар...

Leave a comment