Засаг нь зарж Задарсан нь авах л хорвоо юм даа

Авто тээврийн үндэсний төвөөс зарласан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа өчигдөр эхэллээ. Уг дуудлага худалдаа ирэх сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт 20 ширхэг азын дугаар худалдах гэнэ. Худалдан авагч төлбөрөө 24 цагийн дотор тушааснаар албан ёсоор дугаараа эзэмших эрхтэй болох бөгөөд энэ хугацаанд төлбөрөө хийхгүй бол дуудлага худалдааг цуцалж, дахин зохион байгуулах аж.

Энэхүү цахим дуудлага худалдаа нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд явагдаж буй гэнэ. Тус журамд “олон нийтийн сонирхдог дугаарыг нээлттэйгээр цахим дуудлага худалдаагаар худалдана” гэсэн заалт байдаг аж.

Харин өчигдөр болсон анхны дуудлага худалдаагаар “аз”-ын гэх тодотголтой автомашины  “0001 УАР” улсын дугаар 427 сая төгрөг хүрч олны нүдийг орой дээр нь гаргав. Учир нь ийм их хэмжээний мөнгийг жирийн иргэд хичнээн жил ч хэмнэж, гамнаад олох боломжгүй болохоор тэр л дээ.

Монголын баячууд, томчууд өөр хоорондоо тооны цифрээр уралдаж, зиндаархах болоод нэлээд уджээ. Тэдний 9911-тэй утасны дугаараас эхэлсэн хийрхэл “аз”-ын гэх авто машины дугаараар үргэлжилж байна.  Чухамдаа автомашины серийн дугаарыг өндөр үнээр авлаа гээд ид шид, ашиг хонжоо нь юундаа байдаг юм бүү мэд. Ямартай ч зарах дүнхүү нь байхад авах дүнхүү нь бас байдаг л хорвоо юм даа.

Related posts

Ё.Отгонбаяр эх орондоо ирэх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд хүргүүллээ

Ё.Отгонбаяр эх орондоо ирэх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Монгол Улсаас АНУ-д суугаа Бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг удаа дараа албан ба албан бус байдлаар удаа дараа илэрхийлээд байсан билээ. Тэгвэл Элчин сайд Ё.Отгонбаяр Ерөнхийлөгчийн зүгээс ирж буй удаа дараагийн дарамт...

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ “Сонгогч Та” шалгаарай!

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ "Сонгогч Та" шалгаарай!

Сонгогч Та, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.election.burtgel.gov.mn сайтаар орж шалгаарай. Та зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Гадаад...

Цаг уурын болзошгүй аюулаас сэргийлж бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын болзошгүй аюулаас сэргийлж бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас орон нутгийн нийт иргэд, малчдад хандан онцгой сэрэмжлүүлэг хүргэлээ. Энэ өдрүүдэд Хэнтийн баруун хэсгээр, Төв аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговийн өмнөд хэсгээр...

Leave a comment